Тагтнаас унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Уржигдар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5а байранд амьдрах 47 настай, эрэгтэй Д нь согтуурсан үедээ гурван давхар байрны  буюу гэрийнхээ тагтаар буух гэж байгаад унаж нас баржээ. Энэ золгүй хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн энэ сарын 28-нд Сонгинохайран дүүрэгт 40 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхээ тооноор орох гэж байгаад хоолойгоо боомилж нас барсан хэрэг гарчээ. Энэ мэт согтуу иргэд өөрийгөө хохироох болоод бусдыг гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол буурахгүй байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас хараа хяналтаа сайжруулахыг иргэддээ анхаарууллаа.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erfjgg(85.182.36.216) 2025 оны 03 сарын 13

arhi uuhaa bolichihvol yasan yum be?

1  |  0
erfjgg(85.182.36.216) 2025 оны 03 сарын 13

arhi uuhaa bolichihvol yasan yum be?

1  |  0
Enkhe(86.42.221.141) 2025 оны 03 сарын 13

Ard irged mini arhinaas hol bai

1  |  0
Top