Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.
Харин баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2 градус хүйтнээс 3 градус дулаан. Алтайн өвөр говиор 8-13 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН Аймгуудын нутгаар Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )