ГССҮТ-ийн эмч нар эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

ГССҮТ-ийн даргаар Ц. Энхбаяр гэгч эрхэмийг  томилсныг тус төвийн эмч нар эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, удаа дараа мэдэгдэж, хэвлэлийн хурал зарлаж байсан.  Тус эмнэлгийн 30 эмч, сувилагч, ажилтан өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн юм. Тэд аравдугgар сарын 30 буюу өнөөдрийн дотор ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.Тэд аргаа бараад яг одоо эсэргүүцлийн жагсаал хийж байна. “ГССҮТ-ийн 50 гаруй жилийн түүхийг үгүй хийж байна”, “Хууль бус томилгоогоо нэн даруй цуцал” зэрэг лоозон барьжээ. Тус төвийн даргаар ажиллаж байгаа Ц.Энхбаяр халагдах өргөдлөө өгсөн эмч нарыг халсан гэдгээ утас руу нь залгаж хэлжээ. Энэ нь хууль бус үйлдэл гэж эмч нарын өмгөөлөгч үзэж байгаа юм байна. Харин эмч нарыг жагсаж байхад,  дотор сайд нарын зөвлөлийн хурал үргэлжилж байгаа юм.

  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Удвал Энхбаяр хоёр хичнээн хүн үхүүлэх гээд байна. Энэ хүний үхэл юу ч биш үү. Алтанхуяг яагаад амаа таг хумхив.

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Энэ маш зөв дэмжиж байна. Заавал Энхбаярыг байлгах гээд байгаа нь ямар учиртай юм бэ? З. Энхболдын хүн гэж гадуур яригдаад байна. Биш байлаа гэхэд хэн нэгэн албан тушаалтны хүн байж таарлаа. Түүнээс ингэж чадахгүйш дээ. Энхбаярыг шоронд баривчил хүний амь эрсдүүлчихээд албан тушаалд байх гэж зүтгээд байх ичгүүртэй байна.

1  |  0
ZOCHIN(103.26.194.50) 2025 оны 03 сарын 13

MOROOROO AJILAA HIINE BIZDEE

1  |  0
hunii emch(180.235.186.36) 2025 оны 03 сарын 13

ene zov shdee bi gemteliin emcj bicsh ch tedniig demjij bna , eor ni bol udirdlagiig emch suvilagch sjilchid ni songoh estoi bolhoos deerees shuud meddeg juramaa bolimoor yumaa emch nariin busad ajilchid nariin zov shuu zaluusaa demjeeree

1  |  0
Top