Шведийн нэгэн ахлах сургуулийн сурагчид багш нараа хортой кофегоор дайлжээ. Сарын дотор тус сургуулийн гурван ч багш кофе уусны дараа бие нь муудсан, дотор нь эвгүйрхсэн гэсэн шалтгаанаар эмчид хандсан байна. Ингээд кофеноос дээж аван шинжилгээнд явуулахад хархны хор зэрэг хэд хэдэн төрлийн хор илэрсэн байна. Түүнчлэн энэ сургуулийн сурагчид сургуулийнхаа байшинг шатаах, шатны бариулыг эвдэх зэргээр “хорлон сүйтгэх” ажиллагаа явуулсны улмаас нэгэн сурагч гурван метрийн өндрөөс унаж байсан гашуун түүхтэй юм аж.
Сургуулийн захирал Ева Стормгард “сурагчид нь өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд халгаатай болсон тул” цагдаад хандахаар болсон тухайгаа мэдэгджээ.
М.Далай

Сэтгэгдэл ( 1 )