ЭМЯ хүч түрэн, эмч нарын оронд мэргэжлийн бус эмч нарыг авчирсанаар ГССҮТ - ийн эмчилгээ, оношлогоон дээр алдаа гарах нөхцөлийг бүрдүүлж, улмаар шинэ эмч нар хуулийн хариуцлага хүлээлгэхэд хүргэж байна. Өнөөдөр л гэхэд тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын хариуцлагатай албыг авсан, хүүхдийн эмч Н мэс заслын тусламж үйлчилгээн дээр ноцтой алдаа гаргаж, улмаар гүрээндээ хутгалуулсан 25 настай залуу амь насаа алдсан хэрэг гарчээ. Судасны бичил мэс заслын мэргэшсэн эмчийг ажлаас халсан ч тэр эмч санаа нь зовоод мэс заслыг нь хийгээд өгье гэж байхад “хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хүнээр хийлгэж болохгүй, 3 дугаар эмнэлгээс эмч дуудсан хүлээж бай” гэх хооронд өвчтөн хүндэрсэн тул гэмтлийн эмч нар Б.Бүргэд эмчээс зөвлөгөө авч, мэс засалд орсон боловч өвчтөн хэдэн цагийн дараа нас барж, өвчтөний ар гэр тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын талаар гомдол гаргаж асуудал шүүхэд шилжээд байна.
Гэмтлийн эмч нар хаана ч, хэзээ ч, хэнд ч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээгээ үзүүлэх тангарагтай, түүнээсээ ч няцаагүй, “гагцхүү шинэ удирдлагатай хамтран ажиллахгүй, энэ шийдвэрээ цуцал” гэж ЭМ-ийн сайдад хүсэлт тавьсан ч биелэгдээгүй тул арга ядахдаа ажлаасаа өөрсдийн хүсэлтээр халагдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )
Удвал гэж нохойн гөлөг болсон сайд шүү
Zerleg salbar uur hrleh ug alga.eruul mendiin salbar bol hunii uvchin deer togloj boloh hamgiin ayultai buguud emzeg sedev bilee.aldaa zavhral
udval guai said l yum bol ajlaa hiij cdadahguigee uuruu huleen zuvshoorch undor uhamsryn uudnees ajlaa ugooch eeiim baidald hursen hariutslagaa uhamsarla tany udirdah chadahguin urshgaar ard bid ami nasaa aldmaargui baina shuu darga zaaval zuv shiidver gargadaggui sh dee buruu shiidver gargasan bol tuuniigee zuv bolgoh tenhel zorigtoi bai l daa tany duu ene emnelegt hevtej baisan bol ta yamar arga hemjee avah baisan be buh ard tumnii eruul mendiig hamgaalah gej ene ajild suuj buigaa uhamsarla
ene arai dendlee ydarsan ovdson ard irged hohirch bn shde Udval saidaa hiij chadahgui bol ajlaa ogooch zui bus tomilgoogoo bolioochee ymar tsairtsan yumbe
EMS-aa yu hiigeed bga yum be dahiad heden hvnii am nasaar togloh sanaatai bna da ajlaa hiij chadahgvi bol chaddag hvnd ni ogwol yasiin tegeed gertee harj ayaga tsaigaa ergvvlj suuwal deergvi yu
УДвал сайдад хариуцлага тооцохгүй бол олон Монгол хүн амиа алдахнээ