Италийн иргэн, гэр оронгүй тэнүүчлэн амьдардаг байсан Гуидо Риччи 77 насандаа Беллуно хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураажээ. Зоогийн газрын хаягдлаар хооллож, таарсан газартаа хоног төөрүүлдэг байсан тэрбээр үнэндээ бол насаараа идээд ч барахгүй их хөрөнгөтэй хүн байсан нь гэрээслэлээс нь илт болжээ.
Гуидо банкиндаа 10 сая евротой, Венеци хотод эртний байшинтай, мөн Мексик улсын хоёр хотод үл хөдлөх хөрөнгөтэй нэгэн байжээ. Зөвхөн үл хөдлөх хөрөнгө нь 10 гаруй сая еврогийн үнэтэй. Тэрбээр энэ бүх хөрөнгөө өөрийг нь асарч тойлж байсан эмнэлэгт өвлүүлэн өгөхөө гэрээслэлдээ бичсэн байжээ. Түүнд өв залгамжлагч байхгүй учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ ч дурдсан аж.
Талийгаач их хэмжээний хөрөнгөтэй байсныг түүнийг эмчилж байсан эмнэлгийн ерөнхий эмч мэдэж байсан бөгөөд өдгөө хоригдож байгаа гэнэ. Учир нь Гуидо Риччийн хөрөнгийг албан ёсоор өвлөж авах эрхтэй гэсэн гурван хүн гарч ирсэн бөгөөд эмчийг өвчтэй хүнийг дарамтлан гэрээслэл бичүүлсэн гэж шүүхэд гомдол гаргасан юм байна.

Сэтгэгдэл ( 4 )
tgd hen shuuhed gomdol gargasan bolj taarah uu teriigl medchihmeerl bna da
Tegeed hoolnii haygdal tsohij yavdag,mon uujuuhan dotortoi er baijee.
sonin yum bna
hachin l yum jusinii duugaar nohoi muur ailgaad ch geh shig sonin yum olon garah nee