Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

-Өмнөд Африкийн  Бүгд Найрамдах Улсын дэд Ерөнхийлөгч  ноён Кгалема Мотланте өнөөдрөөс Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ.

- ССАЖ-ын дэд сайд өнөөдөр Олимпийн хүрэлт медальт, МУГТ У.Мөнх-Эрдэнийг  хүлээн авна.

- Өнөөдөр 11.00 цагт ҮХАА-н есөн давхрын хурлын зааланд  Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар мэдээлнэ.

- 09.00 цагт Төрийн ордны Их танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо болон Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран "Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна.

- АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас Монголын ЖДҮ-үүдийг хөгжүүлэх, амжилтад хүрэхэд нь зориулан "Техникийн туслалцааны сан"-г байгуулан хэрэгжүүлж эхэллээ. Тус үйл ажиллагааны нээлт өнөөдөр 16.00-18.00 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд болно.

- МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр 12 цагт Монголын Үндэсний сурын холбооноос мэдээлэл хийнэ.

-Сургуулийн шинэ менежмент хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй сэдэвт сургалт аравдугаар хороололын "Эрдэмийн өргөө" сургууль дээр үргэлжилж байна.Энэ сургалтад  21 аймгийн мэргэжилтнүүдхамрагдаж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top