Гэр хорооллыг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Гэр хорооллыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

 

 Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгаад байгаа юм байна. Хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр зорьжээ. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулагдах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top