Нэгдүгээр эгнээнд орхисон 1209 машиныг ачсан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчуулах боломжийг бий болгож ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд хөдөлгөөнд саад болж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орхисон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар Журмын хашаанд хүргэж байгаа билээ.

Тэгвэл есдүгээр сарын 02-ноос аравдугаар сарын 25 хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд орхисон 1209 автомашиныг  ачсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top