"Чингис хаан" Олон улсын нисэх буудалд шинэ ачаа тээш дажуулагчийг ашиглалтад оруулаад байна. Шинэ Зеландын "Glidepath" компанид үйлдэрлэсэн энэхүү ачаа тээшний дамжуулагчийн түгээх хурд нь 0,3-0,5 м/сек. Тодруулбал, өдөрт 20 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай, 40 метр болон 60 метр гэсэн тусдаа бие даан ажиллах боломжтой хоёр хэсгээс бүрддэг байна. Тэгээд ч өмнө нь ашиглагдаж байсан ачаа тээшний дамжуулагчаас 50 метрээр урт гэнэ. Ингэснээр зорчигчдын хувьд тээш хүлээдэг хүндрэл багасч, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх боломж бүрдлээ гэж тус нисэх буудлынхан хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Хуучин мэдээ байна даа.