Сүүлийн үед биеийн дулаанаар өнгөө хувиргадаг хувцас ихээхэн бүтээгдэж, олны анхаарлыг татах болсон билээ. Тэгвэл энэхүү технологийг автомашины үйлдвэрлэлд ч мөн ашиглаж эхлэх бололтой.
Температурын өөрчлөлтөөр өнгөө өөрчилдөг будгаар будсан автомашинтай болчихвол та улирал бүр өөр өнгийн машинтай явж харагдах гэнэ. Уг машин нь өвлийн хасах хэмд өөр нэг өнгө, зуны халуунд бас өөр нэг өнгөтэй машин унаж байгаа юм шиг харагддаг аж.
Английн “Auto Kandy” нэртэй автосалоныхон дээрх будгаар автомашин будах үйлчилгээг тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Шидэт будгийн нэг литрийнх нь үнэ 320 ам.доллар ба тус салоныхон машиныхаа захиалгыг урьчилж авч эхлэсэн байна. Гэхдээ уг будаг нь дөрвөн сар тутамд шинэчилж будах шаардлагатай аж.

Сэтгэгдэл ( 0 )