Өчигдөр буюу энэ сарын 28-нд Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт “Наран трейд” ХХК-ны захиалгаар баригдаж байгаа барилгын өргөгч цамхаг дээр ажиллаж байсан туслах ажилчин 27 настай Б амиа хорлохыг завджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ар гэрийн маргааны улмаас сэтгэл санаа нь тогтворгүй, ийм үйлдэл хийхийг завдсан байна. Харин хамтран ажиллагсад болон цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны хүчинд амиа хорлох явдлыг таслан зогсоож чаджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэсэг дээр шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )