Дээрмийн хэргийг илрүүлсэн оюутныг шагнажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

ХААИС-ийн 3 дугаар дамжааны оюутан Б.Ёндонжамц энэ оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 13 настай охины гар утсыг булааж зугтсан хоёр гэмт хэрэгтний араас гүйн саатуулж, тэднийг дүүргийн цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна. Тухайн этгээдийг шалгахад хэрэг үйлдсэн хоёр залуу нь ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд байсан бөгөөд өмнө нь 17 настай оюутан охины гар утсыг булаан зугтсан үйлдлээр шалгагдаж байсан  байна. Оюутан залуу иргэнийхээ үүргээ биелүүлэн цагдаагийн албаны ажилд сайн дурын туслалцаа үзүүлж байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болсон талаар цагдаагийн байгууллагаас онцолсон юм. Б. Ёндонжамцыг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд авхаалж самбаа, эр зориг гарган, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлснийг нь үнэлэн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргалын тушаалаар баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр ХААИС-д очиж оюутан залуус, хамт олных нь өмнө гардуулан өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

er n ene zaluuchuud ooroosoo doroi negniig deerelhej baihaa bolivol taarna

1  |  0
Top