Шингэн дутагдсан бол ам цангадаг. Мөн шээс харьцангуй нягтшил ихтэй өнгө нь бараан болдог. Өнгө нь алимны шүүс шиг биш харин нимбэгний ундаа шиг харагдах ёстой аж.
Гэдэс дотор зөв голдрилоороо ажиллах нь хангалттай шингэн уухаас шалтгаалдаг. Өтгөн хатсан бол та хангалттай ус уухгүй байгаа байж магадгүй юм. Ихэнх хүмүүс хоол боловсруулах системийг сайн ажиллахад хамгийн их нөлөөлдөг зүйлийг эслэг гэж боддог. Гэвч ус эслэгийг өөртөө шингээж, овор нь ихэдсэн, өтгөнийг зайлуулахад тусалдаг байна.
Ам хуурайшихад тэнд байдаг байгалийн жамаараа үүсдэг бактерийг урсган зайлуулах ёстой шүлс бага ялгардаг. Бактери нь аман дахь хоолны үлдэгдэл, арьсны эсүүдээр хооллож, үрждэг бөгөөд хүний амны үнэрийг бага зэргийн муудсан зүйл шиг болгодог, Ус нь шүлсийг бий болоход тустай бөгөөд бактери үржихээс сэргийлдэг.

Сэтгэгдэл ( 0 )