Гурван цаг хүлээлгэдэг, Биокомбинатын автобус хагас цаг тутамд явдаг боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Шувуун фабрик-Нисэх чиг­лэлийн 22.5 км автозамын нээлт өчигдөр боллоо. Тус автозамыг "Тотал Инж" ком­пани өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар барьж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар суурь хучил­таа бүрэн хийж гүйцэтгэн авто­замын хөдөл­гөөнийг нээсэн юм. Төсөвт өртөг нь 3.2 тэрбум бөгөөд 15 тэрбум төг­рөгийг нь энэ оны хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу бүтээн байгуу­лалтын ажил хийгджээ. Харин ирэх онд үлдсэн 15.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн, өнгө хучилт, Био комбинат, Шувуун фабрик орчимд явган хүний зам, гэрэлтүүлэг болон дугуйн зам зэрэг бүтээн байгуу­лалтын ажил нь үргэлжлэх аж.

Өмнө нь Шувуун фаб­рикаас хотын төв рүү хоёрхон автобусаар иргэдэд үйлчилдэг байжээ. Тиймээс иргэд  автобуснаасаа хоцорвол дараа­гийн нийтийн тээврийг иртэл хоё­роос гурван цаг хүлээх шаардлагатай учир хүндрэлтэй байсан аж.  Харин шинэ зам ашиглал­тад орсноор Шувуун фабрикаас хотын төв хүртэлх маршрутыг богиносгож, Нисэх хүртэл явдаг болгожээ. Ингэснээр иргэд Шувуун фабрик, Нисэхийн чиглэлд 400 төгрөгөө төлөөд хагас цаг тутамд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ долоо хоногийн хорооны хурлаараа автобусны шугамыг Нисэхээс цааш хотын төв рүү оруулах, ажил, хичээл сургууль эхлэх болон тарах үеэр үйлчлэх автобусныхаа тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх гэнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top