Уулархаг нутгаар цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Өнөө шөнө говийн нутгаас бусад хэсгээр бага зэргийн цас орж хүйтрэх юм байна.   Харин нөгөөдрөөс  Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар, ирэх сарын нэнээс нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээлэлд онцолжээ.
Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан  байх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top