100 жилийн өмнө Богд хааны ордонд хаан хуур байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 27

 

Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж, олон янзаар тодорхойлдог. Мэдээж хөгжмийн олон төрлүүд цаг хугацааг сөрөн өнөөдрийн өдрийг хүрсэн. Тэрдундаа хүн төрөлхтний үеийн үед сонгож ирсэн хөгжим бол сонгодог хөгжим билээ. Тэгвэл сонгодог хөгжмийн хаан нь Төгөлдөр хуур юм.


Манай улсад энэхүү хөгжмийн зэмсэг одоогоос 100 жилийн өмнө Богд хааны ордонд байсан тухай түүхийн сурвалжид бичээстэй байдаг юм.

 

Төгөлдөр хуур нь "pianoforte" гэх Итали үгнээс гаралтай. Ихэвчлэн piano нь зөөлөн forte нь чанга гэж орчуулагддаг боловч италиар яг ийм утгатай биш бөгөөд энд piano-энгийн түвшинд тоглох  forte-илүү чанга, илүү хүчтэй түвшинд тоглох гэсэн утгатай ажээ. Энэхүү хөгжим дээр ямар ч янзын ая оруулж тоглодог учир төгс төгөлдөр буюу төгөлдөр хуур гэж нэрлэжээ.

 

Төгөлдөр хуур нь 18-р зууны сүүлийн хагаст Европийн хөгжмийн урлагийг байлдан дагуулсан хөгжмийн зэмсэг болсон юм.

 

Орчин үеийн төгөлдөр хуур нь найрал хөгжмийн тоглож чадах бараг бүхий л зүйлийг тоглох чадвартай дээд зэрэглэлийн зэмсэг билээ. Мөн түүнчлэн энэ нь бүх төрлийн хөгжмийн тоглолтонд хангалттай сонсогдох чадлаар дууг уянгалаг замаар дэмжихээс гадна бүх төрлийн хөгжмийн хэлбэрийг бүтээдэг. Дэлгэрэнгүйгээр тайлбарлавал чавхдаст товчлуур, алх хоёрын механизмаар дууны чанга аяарыг гайхамшигтайгаар хослуулах энэхүү хөгжим нь хөгжим судлаач болон сонирхогчдын төв зэмсэг болсон аж. 19-р зууны сүүл үе гэхэд Европ эсвэл хойд Америкт төгөлдөр хуургүй ямар ч дундаж амьдралтай айл байхаа больсон гэдэг.

 

 

                                                     Cristofori болоод анхны төгөлдөр хуурууд


            Илүү их чадалтай даралтат хөгжмийг олон жил хайсны эцэст Италийн хөгжмийн мэргэжилтэн болох Bartolomeo Cristofori анх 1700 оны эхээр бараг ганцаараа шахуу төгөлдөр хуурыг гаргасан нь том шуугиан тарьсан ажээ. Cristofori-ийн энэ үйлдэл үүний хувьсгалын 75 жилийн турш дахь эрдэмтдийн тайлж чадаагүй асуудлыг шийдвэр болгосон нь энэ байлаа. Cristofori-ийн хийж чадсан гол зүйл нь "зугтах" механизм буюу алх утсыг цохисоны дараа буцаж байрандаа оруулах боломжийг бүрдүүлсэн болоод утас улам хүчтэй цохигдох, "саатуулах" механизм буюу хурдан хөдөлж буй алх утсыг дахин цохихоос сэргийлэх, "норгох" механизм буюу хэрэглээгүй үед утсыг чимээгүй байлгах зарчмууд болно.

 

Cristofori-ийн бүтээсэн төгөлдөр хууруудаас одоо 3 нь л бидэнд өвлөгдөн үлдсэний нэг нь New York хотын Metrapolitan Museum of Art-д, нөгөө нь Rome-ын Museo Strumenti Musicali-д, үлдсэн нь Leipzig дээд сургуулийн Musikinstrumeten-Museum-д байгаа юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top