Эрхээ хасуулсан, жолоочоос шалгалт авч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 26

Өнөөдөр Чингисийн талбайд болж байгаа Сүхбаатар дүүргийн өдөрлөгийн үеэр иргэдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хороодын ажлын алба болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад төрийн байгууллагууд үйлчилж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-ууд оролцож, иргэдэд ч үйлчилж болох аж. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс портез, ортепид олгох бол Замын цагдаагийн тасаг өдөрлөгийн үеэр эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авахаар болжээ. Эрүүл мэндийн нэгдлээс иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж даралт, биеийн жингийн индекс, сахарын шинжилгээ авах үйлчилгээ үзүүлнэ. Харин Иргэний бүртгэлийн хэлтэс энэ үер шинээр төрсөн хүүхэд болон залуу гэр бүлд гэрлэлтийн гэрчилгээ олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top