Өнөөдөр Чингисийн талбай дээр Сүхбаатар дүүргийн нээлттэй өдөрлөг болно. Уг арга хэмжээнд ард иргэд оролцох юм. Өдөрлөгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад нээлттэй ажиллах юм байна.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгчид, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Хурлын дарга болон тэргүүлэгчид хүрэлцэн ирэх аж.

Сэтгэгдэл ( 0 )