Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн өдрийг угтан иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээр энэ сарын 26-ны өдрийн Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж байна. Энэ үеэр нийслэлийн төр захиргааны байгууллагууд хариуцсан хуваарьт талбайгаа цэвэрлэх юм. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг цэвэрлэгээнд гаргах ажлыг зохион байгуулах ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top