Швейцарийн эрдэмтэд ойролцоогоор 1.8 сая жилийн настай Дманиси хэмээх нэгэн төрлийн хүний гавлын яс олжээ. Нийт таван олдвор олдсоны нэг нь их хачирхалтай байсан гэнэ. Учир нь уг гавлын яс урт шанаа, том шүдтэй төдийгүй жижиг тархитай байжээ.
Ийм бүтэцтэй гавлын яс өмнө нь огт олдож байгаагүй гэж Швейцарийн археологич Кристоф Цолликофер хэлсэн аж. Тэрбээр уг хачирхалтай олдворыг эрт үеийн хоёр хүний зохицол байж магадгүй хэмээн үзжээ.
Тухайлбал, Homohabilis, Homorudolfensis, Homoerectus зэрэг хүмүүс 1.8 сая жилийн өмнө Африкт амьдарч байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )