“Хурд”-ын бэлэг задрах цаг дөхсөөр

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

“Хурд” хамтлаг 20 жилийн ойн нэгэхэн хэсэг болгож өвөрмонголчууддаа өөрсдийн ая дуугаа өргөөд иржээ. Тэднийг тоглолт хийж байхад Монголоо гэсэн омогшилоо барьж чадалгүй даган дуулж байсан нь энэ тоглолт Өвөр Монголчуудад том бэлэг болсон. “Хурд”-ынхны дараагийн хөтөлбөр нь мэдээж тун удахгүй Улаанбаатарт хийх 20 жилийн ойн тоглолт. “Хурд” хамтлаг 20 насны ойн баяраа өөрсдийн үнэнч фенүүдтэйгээ хуваалцахаар төлөвлөсөн бөгөөд тэдэндээ зориулсан гэнэтийн олон бэлгээ задлаагүй байгаа. Гэхдээ бэлэг задрах цаг дөхсөөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top