Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам дагуу байрлалтай дэлгүүрийн зориулалттай барилгуудыг буулгахаар болжээ. Тодруулбал Сандэй плаза худалдааны төвийн замын эсрэг талд явган хүний зам дагуу барьсан Солонгос барааны дэлгүүрийн барилгыг буулгах юм байна. Тухайн дэлгүүр зөвшөөрөлтэй ч явган хүн зэрэгцэж явах боломжгүй байгаа учраас буулгахаар болсон байна. Мөн тус дүүргийн XII хороо Чулуун овоонд байрлах “Номин” худалдааны төвийн эсрэг талд, “Дон Боско” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд явган хүний зам болон үерийн далангийн газар оролцуулан барилгын ажил эхэлснийг Баянзүрх дүүргийн Газрын албанаас зогсоосон бол “Отгон тэнгэр” их сургуулийн хажууд байрлах “Гэр бүлийн дэлгүүр”-ийг нийтийн эзэмшлийн талбайд, явган хүний зам руу оруулж барьсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлын хэсгийнхэн дэлгүүрийн эзэнтэй уулзаж ирэх жил буулгахаар болсон байна. Явган хүний зам дагуу барьсан хэд хэдэн барилгыг буулгахаар тус дүүргийн удирдлагаас шаардлага хүргүүлсэн ажээ.

Сэтгэгдэл ( 4 )
Пөөх Улаанбаатарт явган хүний зам байдийму
хаа сайгүй л ийм газар байгаа шдээ засгийн газрын ордны баруун талын улаанбаатар банкны барилга явган хүн битгий хэл машин замыг хаагаад хашаа татчихсан байдаг бас тэнгисээс хойшоо баянбүрд рүү явдаг замын тэнд байдаг явган хүний замыг хаагаад хашаа татсан байгаа тэр бол арай бишээ хажууд нь сургууль байдаг хүүхэд хөгшдгүй машинтай зэрэгцээд замаар явдгийн
Mash zov ajil, hiij chadval. Bayangol duurgii 4-r horoonii nutagt 25-r emiin sangiin baruun taliin delguur /huuchnaar bol tomor zamiin 6-r delguur gej baidan./tuunii yag urdtald ni barigdsan buudliin barilga ni yavgan hunii zam darj bairsan baigaa.Tuunees uudeed tomor zamiin ugsraa 5 davhar bairnii huuhed,hogshig osold ortoh ersdeltei baigaa gadaa garaad suuhchih talbai baihgui bolgoson Buulgaad ogno uu