“Үндэсний бууз”-ын үйл ажиллагааг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 37- дугаар байрны нэг давхарт байрлах “Үндэсний бууз” рестораны жоом дээд давхарын айлруугаа орж ирдэг гэж тус байрны  оршин суугч гомдол гаргажээ. Гомдолын дагуу хийсэн, хяналт шалгалтын дүнгээр жоомтой болох нь тогтоогдож, “Хүнсний тухай” хуулийн 19.1.2-т зааснаар 702.500 төгрөгөөр торгосон аж. Мөн улсын байцаагчийн 33-02-468/92 тоот актаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top