Нийслэлийн Засаг дарга ажлын хэсэг байгуулах тухай А/963 тоот захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх ажлын хэсгийг байгуулсан байна. Засварын ажилд нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавих бөгөөд хөрөнгө оруулалтаар бие болсон хөрөнгийг бүртгэж, эзэмшилт ашиглалтын байдалд мөн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )