Халдварт бус өвчинд тухайн хүний биеийг хямраадаг өвчлөлүүд багтана. Мөн хүний эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг алдагдууласан байдаг. Уг өвчин нь хөдөлгөөний хомсдол буруу хооллолт, ажил амралтын дэглэм үл баримтлах,аюулгүй байдалдаа анхаараагүй, байнгын стрестэй байх, хорт зуршилаа хязгаарлахгүй байх, хүнс тэжээлийн хомсдол, хотжилт гэх мэт зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг байна.
Манай оронд халдварт бус өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа. Дэлхий дээр 10-н хүн тутмын ес нь халдварт бус өвчнөөр нас барж байгаа тухай судалгаа гарчээ. Гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барж өвчлөл нас баралт дэлхий нийтээр жилээс жилд нэмэгдсээр байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа байгаа аж.Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс "Халдварт бус өвчний сэргийлэлт" сэдэвт олон улсын уулзалтыг дэлхийн Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр Зүүн Азийн орнуудын дунд анх удаагаа зохион байгуулж байгаа юм. Уулзалт семинар энэ сарын 21-24- ний өдрүүдэд манай оронд болж байна.

Сэтгэгдэл ( 0 )