Дунд ангийнхны дүрэмт хувцасыг үйлдвэрлэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

1-5 дугаар ангийн хүүхдийн дүрэмт хувцас оёх ажил үндсэндээ дуусч байгаа бол дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасыг оёх ажил эхэлсэн байна. Мөн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа даавууны чанарт дахин шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээр бүрзийхгүй материал болох нь тогтоогджээ. Улаанбаатар хотод бага ангийн сурагчдын нийт 124971 ширхэг дүрэмт хувцасны захиалга ирснээс 119091 ширхэг иж бүрэн дүрэмт хувцасыг үйлдвэрлээд байгаа аж. Түүнчлэн борлуулагдаагүй үлдсэн дүрэмт хувцас тодорхой хэмжээнд байгаа учраас Улаанбаатар хотод 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээ түр зогсоогоод байгаа юм байна. Харин хөдөө орон нутагт  80931 ширхэг бага ангийн сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэсэн бөгөөд талаас илүү хувийг нь нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top