Сүүлийн үед “Хутга мунзуй” хочит Г.Нямдорж хэмээх этгээд ардын баатар аятай хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв төрлийн мэдэгдэл хийх болов.
Г.Нямдорж үнэхээр олон нийтэд цацаж буй мэдээлэл шигээ өөгүй цэвэр хүн мөн үү. Эсвэл энэ хүнээр бамбай хийж ямар нэгэн улс төр яваад байна уу? Үгүй бол элдэв төрлийн мэдээллээр “рекет” хийж мөнгө олох арга сүвэгчилэв үү? гэсэн эргэлзээ олны дунд бий болж эхлэв. “Рецидив” буюу засрашгүй гэмт хэрэгтэн Г.Нямдорж нь хүүхэд ахуй насандаа орон байрны хулгайн хэргээр шийтгүүлсэн байдаг. Түүнийг 40 мянгатын орон байрны хулгайгаас гэмт хэрэгтний амьдрал нь эхэлсэн гэдгийг олон хүн ярьдаг. Зөвхөн орон байрны хулгайгаар эхэлснээр сэжиглэгдсэн, шалгагдсан, холбогдсон хэргүүд ар араасаа хөвөрч байна.
1998 оны 10-р сарын 02-нд бусдын гарт амь үрэгдсэн С.Зоригийн хэрэгт “Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийг сэжигтнээр татаж шалгаж байв.
Тэрээр мөрийтэй тоглоомонд донтсон нэгэн. Хаа явсан газраа мөрийтэй тоглоом тоглож хамт тоглосон нөхдөө зодох, хутгалах зэргээр авирладаг нь олон жишээнээс харагддаг. Тоглоомноос үүдэн иргэн н.Нямгэрэлийг зодож танхайрсан. Хохирогч гомдол гаргаж гэмтлийн зэргээ тогтоолгоход хүнд буюу хүндэвтэр гэмтэлтэй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг. Харамсалтай нь тухайн үед хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт ач холбогдол өгөлгүй орхисон.
Боксын пан азийн аварга Д.Лхагваатай мөн л мөрийтэй тоглож чихийг нь огтолж гуян тус газар нь хутгалсан. Тухайн үед хоорондоо зохицоод өнгөрсөн нэрийдлээр хууль цагдаагийн байгууллага шалгаагүй.
2013 оны дөрөвдүгээр сард мөрийтэй тоглоом тоглосон хэргээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс долоон сая төгрөгөөр торгуулсан.
Иргэн н.Нямгэрэлийг зодож танхайрсны дараа БНСУ-руу оргон зайлсан байдаг. Тус улсад орогнож байхдаа Монгол Улсын иргэн Баттулгатай хамтарч автомашины сэлбэг Монголруу гаргаж байсан.
Энэ оны есдүгээр сард иргэн Э.Б.Н нар руу иргэн Баттулгатай бүлэглэн дайрч зэвсгийн чанартай мэс барин хэрцгий догшин авирлаж, зодож танхайрсан. Эндээс харахад “Хутга мунзуй” хочит Г.Нямдорж иргэн Баттулга нар нь эртнээс холбоотой нь харагдаж байна.
“Хутга мунзуй” хочит Г.Нямдоржид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн 181,3 181,2,1 181,2,5-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 181.3 нь:
“181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Эрүүгийн хуулийн 181.2.1 нь:
“181.2.1. догшин авирлаж;”
Эрүүгийн хуулийн 181.2.5 нь:
“181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Харин иргэн Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн181,2,1 181,2,5 аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
“Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийн талаар цухас дурдахад ийм байна. Г.Нямдорж нь Эрүүгийн ертөнцөд “Рецидив” буюу засрашгүй этгээд гэдгээрээ алдаршсан нэгэн. Түүний хувьд хөрөнгөтэй мөнгөтэй гэж нэрийддэг хүмүүст “Рекет” буюу дарамт үзүүлж амар хялбар аргаар мөнгө авч заншсан гэсэн албан бус эх сурвалжууд ч бий.
Олны дунд “Рецидив” гэмт хэрэгтэн гэдгээрээ алдаршсан “Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийн үйлдсэн хэргүүд нь ял шийтгэлгүй замхарч үлддэг нь сонин байна. Одоогоор түүнд эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Үүнийг хэрхэн шийдэхээс хамаарч Монголд шударга ёс тогтсон эсэх тодорхой болно.
Сэтгэгдэл ( 7 )
Yg sejgiin hun
bainga terseldej baidag eronhii said metiin humuus nomtoibayriig darahiin tuld bur daarin deer davs geechiig nemj bga bizee.
Zasrahgui gardaa yal ogch yavuul heden jil ch gesen heden hunii amar amgalang bodoh heregtei
ЯГадилхан хулгайч, яг адилхан найз нөхөд л юм билээ хэнийг нь хэн гэх юм бэ? хэнээс нь ч юу ч битгий асуу хийсэн хэрэгт нь тохируулаад хоёуланд нь ял өгөх хэрэгтэй.
Харахаас хүйтэн, зэвүүн царайтай хүн байна. Номтойбаяр найз нөхрөө зөв сонгож баймаар юм.
ясюман дээр бол тэр өдрийн маргаан хэрүүл зодооныгол буруутан ньНомтойбаяр юм байна лээ шүү дээ одоо болохоормуу нэртэймунзуудха мгийг нь үүрүүлээд Номтойбаярзүгээ р гарах гээд байгаа юм байна л даа их хурлын гишүүн гэдгээрээ халхавчилаадмөн гөөр зодоод гарч болох л байх л даа дам сураг яриагаар бол Номтойбаярмунзу уг тохиролцоё гээд өөрөө ч гуйгаадхүмүүсээ р ч гуйлгаад л байгаа гэсэн дээ одоо л энднөгөө Тэмүүжингийн үнэн нүүр царай харагдана даа шудрага бай л даа гээд хашгираад байдаг АН шудрагаа харуулж их хурлын гишүүн их мөнгөтэй хүнээ хамгаалах нуу?? муу нэртэй ч иргэнийхээ үнэнийг хамгаалах нь уу гэдэг нь харагдана даа эсвэл мунзуу Нямдоржид өнгөрсөн баларсан баахан хэрэг тохоод ч болов буруутгаадэрхэм гишүүнээ авч гарах байх даа
Рецидив этгээд мэдээж тагтаа биш гэхдээ Номтойбаяр энэ хүнтэй ямар холбоотой болоод дунд нь асуудал үүсэв бас эсрэг PR их мөнгөтэй газраас эхлүүлсэн нь мээдрэгдээд байна