Монгол хонины ноосоор барилгын дулаалга хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

Монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгыг ирэх онд худалдаанд гаргахаар болжээ. Манай улсад барилгын дулаалгын материалд шилэн хөвөн, хөөсөнцөрийг ашигладаг. Хөөсөнцөрийн хувьд үнэ нь харьцангуй хямд учир манай ноосны дулаалга үнээрээ өрсөлдөх нь л хүнд байгаа аж. Гэхдээ Япон Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад шилэн хөвөн хөөсөнцөрөөс татгалзаж эхэлжээ.Тиймээс тухайн улс орнуудад энэхүү бүтээгдэхүүний зах зээл байгаа аж. Ирэх оны зургадугаар сард Японы зах зээлд гаргахаар болжээ. Мөн дотоодын зах зээлдээ ч ашиглах боломж бий гэнэ. Учир нь Баянхонгор аймагт хэрэгжиж буй “Шинэ сум төсөл”ийн хүрээнд баригдаж буй Канад модон барилгад хонины ноосон дулаалга ашиглажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.11.178) 2025 оны 03 сарын 13

болж байна хүмүүсээ сайн байнадэмж байнаө

1  |  0
зочин (202.179.11.178) 2025 оны 03 сарын 13

болж байна хүмүүсээ сайн байнадэмж байнаө

1  |  0
Top