Нийслэлийн Налайх дүүрэгт мал осголоо гэсэн дуудлага өнөө өглөөний 07:40 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Одоогоор дуудлагын дагуу шалгалтын ажлыг явуулж байгаа аж. Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Гордокоос зүүн урагш 15 км орчим зайтай Аржанчивлангаас мал тууварлан явж байхад 48 толгой хурга, ишиг осгож хорогдсон байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул малчдыг сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )