Нарантуул захын шатсан павилоноос гурван ширхэг бууны сум олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

 

 

 

 Нарантуул олон улсын худалдааны төвд гарсан галын шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа. Харин тус захын удирдлагуудын зүгээс галыг цахилгаанаас болоогүй гаднаас санаатайгаар тавьсан гал гэж үзэж байгаа юм байна. Учир нь өмнө нь тус захад гурван ч удаа цахилгаан хэрэгсэл болон газаас болж гал гарч байжээ. Тухайн үед өөрсдөө унтраачихаж дийлж байсан байна. Гэтэл энэ удаагийн гал ахуйн чанартай галаас тэс өөр байсан гэжээ. 130 метрийн урттай 70 метрийн өндөртэй том павилон 18 минутын дотор бүрэн шатсан нь ахуйн чанартай гал байх боломжгүй гэнэ. Мөн  шатсан павилоноос ака бууны гурван ширхэг сум олсон аж. Тиймээс галын шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top