Нийслэлийн дүүргүүдээс Баянголчууд амжиргааны түвшин хамгийн өндөртэй

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

Засаг даргын “Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” 01 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг  тогтоосон. Энэ үзүүлэлтийн дагуу амьжиргааны түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүр дээр нийт хүн амд тооцон гаргахад Баянгол дүүрэг 3,55 хувь, Хан-Уул дүүрэг 5,8 хувь, Сүхбаатар дүүрэг 7,08 хувь, Чингэлтэй дүүрэг 7,88 хувь буюу  хэвийн үзүүлэлттэй гарчээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 11,29 хувь, Багахангай дүүрэг 11,68 хувьтай гарсан нь дунд, хамгийн тааруу үзүүлэлт буюу хамгийн их амьжиргааны түвшин доогуур өрхтэй дүүргээр Баянзүрх дүүрэг 14,02 хувь, Багануур дүүрэг 23,5 хувь, Налайх дүүрэг 41,37 хувьтай байна  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(49.0.148.50) 2025 оны 03 сарын 13

ger horoolol bhgui uchraas tegj garch bgaam shuu dee malaa

1  |  0
tod bolgoochdee(202.70.34.56) 2025 оны 03 сарын 13

ene indexni yamar uzuulelteer yaj togtoogddog uom be? uog uond xaritsuulsan uzuulelt baidag uom be? todorxoi bolgo ldoo n=bituu xudlaa uom buu bicheed bai.

1  |  0
Top