Туул голын усанд 84 настай эмэгтэй живж нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 17

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Сонсголонгийн гүүрнээс зүүн тийш Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн  Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад Яармагийн 1 дүгээр буудлын харалдаа ард талд Туул голын усанд 84 настай эмэгтэй живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top