Нэгдүгээр эгнээг тусгаарлаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 17

НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамлах тухай заасан юм.  НИТХ-ын энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж эхэллээ. Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар хооронд 2 метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн зайтайгаар байрлуулсан гэж “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ. Хашлага замын зорчих хэсэгт байрлаж байгаа учраас аюулгүй байдлыг хангахын тулд нийслэлийн замын цагдаагийн газартай зөвшилцөж, цагаан шар өнгөөр буджээ. Харин жолооч нарт анхааруулга өгөх зорилгоор үзүүр хэсгийг цагаан өнгийн гэрэл ойлгогчтой будгаар будсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongo (103.26.194.116) 2025 оны 03 сарын 13

batvvl akhaaaaa tanii ulsiin mongnoos khulgai khiij bgaa khamgiin tsewerkhen khogiin amarkhan arga te

1  |  0
irgen (202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

ene bol business shuudee uher mongolhuudaa heden terbumaar hytadaas hogiin heden shon avchraadd ireh havraas umnu ahiad solino tseverhen mash amar business

1  |  0
zochin(202.126.91.73) 2025 оны 03 сарын 13

zodchih hesgiig hyazgaarlah BURUU gej bodoj bna.

1  |  0
Top