Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 16

Зам тээвэр осол хэргийн 262 мэдээлэл хүлээн авснаас  ХАБЭЖЭГХ 13 бүртгэгдэж 16 хүн гэмтсэн байна. Зам тээврийн 15 осол бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцосон гурав үүнээс жолооч нэг, явган зорчигч хоёр байна. Хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртсөн тохиолдол нэг байгаа аж.

Хүйтэний улирал эхлэж байгаатайгаар цас орж гудамж замуудад хальтиргаа гулгаа үүсч байгаа иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар гарч болзошгүй зам тээврийн осол хэрэгт өртөхгүйн тулд өвлийн дугуйгаа хэрэглэж хэвших хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.1) 2025 оны 03 сарын 13

sogtuu jolooch naryg zuramlakh yakh we .eruugiin kheregt tatakh kheregtei . ed nar chini ukher mongol shuu dee . garaad l dakhiad sogtuu gaar mashin barina .

1  |  0
Top