Өчигдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт "Тин Хун" гэх алтны уурхайд олборлолт хийж буй компанийн цооногт ажилчин нь унаж нас баржээ. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Амгалангийн гарам дээр том оврын автомашин замын хажуугийн хашлага мөргөж галт тэрэгний урдуур орж мөргүүлжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд адуу эргүүлнэ гэж гарсан хүн ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл арваад хоногийн өмнө гарч байсан. Тэгвэл уг иргэн голын усанд живж нас барсан байсныг өчигдөр олжээ. Өмнө нь бас ямаандаа явсан ах дүү хоёр хаднаас унаж нас барсан ноцтой хэрэг гарсан. Хөдөө хээр явж байгаа малчид айл хүн бараадаж, хань хамсаатантайгаа малдаа явж байхгүй бол энэ мэт хэргүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )