”Нарантуул”-ын хэргийг прокурорт шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн наймдугаар сарын 23-нд шатаж, галын улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон хэрэг гарсан билээ. Галын улмаас галд шатсан иргэдийн бэлэн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монгол банктай хэлэлцэж тохирчээ. Хэрэг дээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцогоор ахлуулж, хохирогчдоос тайлбар, сэжигтнүүдээс мэдүүлэг авах зэргээр багагүй ажил хийж байгаа юм

Тэд хэргийн газарт 50 гаруй шинжилгээ, шалгалт хийсэн бөгөөд хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top