Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

Нийслэлийн Засаг даргын  “2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил өнөөдрөөс 17-ныг дуустал үргэлжилнэ.  

Харин  цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг бүр дээр товчоо байгуулан ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top