D витамин эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 14

Саяхны нэгэн судалгаагаар D витамин агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хүмүүс D витаминыг ясны өвчинд хэрэглэдэг ч үр дүн байдаггүй гэсэн саналыг эрдэмтэд дэвшүүлж байна. Харамсалтай нь Их Британийн Засгийн Газраас уг витаминыг бага насны хүүхэд болон 60-аас дээш насныханд хэрэглэхийг зөвлөсөөр байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг, D витамины хэрэглээг халахын тулд маш олон нотолгоо шаардлагатай шүү дээ. Auckland-ын их сургуулийн судлаачид 4000 гаруй эрүүл хүнийг оролцуулж, 23 судалгаа дүгнэлтийг гаргасан гэнэ.  Туршилтыг Англи, Америк, Австрали, Голланд, Финлянд, Норвеги зэрэг оронд хийсэн боловч ясны сийрэгжилтэд нөлөөтэй ямар ч нотолгоо олж чадаагүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top