Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “Чандмань холбоо”-ийн барилгаас унасан хүн байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад баригдаж байгаа барилгын хоёр давхраас хамгаалалтын албаны хамгаалагч ажилтай залуу унаж бэртжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг 25 настай эрэгтэй Г гэгч нь унаж гэмтсэн байна.
Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Шинэ өргөө” ХХК-ийн барилгын хашаанд автомашин унаж хүн гэмтлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г гэгч нь авто машинаар тоосго буулгаж байгаад машинтайгаа унаж гэмтжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО