“Viva sity” хотхонд танк эсэргүүцэгч сумны хошуу олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 14

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Viva sity” хотхонд танк эсэргүүцэгч сумны хошуу байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэдээс өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад сумны хошуу байсан нь үнэн байсан аж. Энэ дээр Зэвсэгт хүчний жанжин штабаас зэвсгийн шинжээч авчирж шинжлүүлэхэд тухайн танк эсэргүүцэгч сум нь 1971 онд үйлдвэрлэгдсэн сургалтын аюулгүй болсон сумны хошуу байсан байна. Улмаар цагдаагийн байгууллага тухайн зүйлийг хураан авч холбогдогч этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(103.26.194.134) 2025 оны 03 сарын 13

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

1  |  0
Top