Сүүлийн үед борооны дараах мөөг шиг дэлгэрсэн эмийн сангуудын үйл ажиллагаанд байсгээд л холбогдох хяналтын байгууллагууд нь шалгалт хийдэг ч, өч төчнөөн зөрчлүүд илэрсээр байна. Тодруулбал, Нэгдүгээр хорооллын 32-байрны нэгдүгээр давхарт байрлах "Намуунтамир фарм" 24 цагийн эмийн сангаас гурван хүүхэдтэй бүсгүй Acidi ascorbinici буюу ханиадны шингэн эм авчээ. Ингээд худалдан авсан эмээ хүүхэддээ уулгах гэтэл дотроос нь ямар нэг юм хөвж байгааг анзаарсан байна. Энэ нь ялаа болохыг мэдээд эм авсан газраа очиж үзүүлтэл эмээ буцаан авч “уучлал” хүсчээ. Түүгээр зогсохгүй эмийн сангийн эзэд бололтой хүмүүс хэлдэг газартай хэлээд яв гэх маягийн зүйл ярьж, үл тоосон шинжтэй байжээ. Хүүхдэд уулгах эмийн дотор үхсэн амьтан хөвж явна гэдэг шууд утгаараа ажлын байрны шаардлага зөрчихөөс эхлээд хүний амь насанд аюул учруулахуйц алдаа гэдгийг ухаармаар юм.
Сэтгэгдэл ( 2 )
za yarshig da.Sohor amitan l bish bol ter yalaag haralgui yadiin.sanatai yavuulga bn.namuun tamiriin neriig gutaah gej oroldoj bn