Жилд 456 тонн дизель түлш үйлдвэрлэх үйлдвэр бий болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Монгол Улсад хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах хэд хэдэн томоохон төсөл боловсруулалтын шатандаа явж байгаа билээ. Эдгээр төслийн эхнийх нь болох “Багануур Энержи Корпорейшн” компани нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлээ Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Уг зөвлөл тэдний гаргасан төслийг дэмжиж Багануурын хүрэн нүүрс болон Өмнөговь аймгийн Ухаахудагийн эрчим хүчний нүүрсийг ашиглан жилд 456 тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг 2017 он гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дизель түлшээс гадна 100 мянган тонн хийн түлш боловсруулах тухай техник, эдий засгийн үндэслэлдээ тусгасан бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллар байх бөгөөд үүний 30 хувийг “Багануур Энержи Корпорейшн” өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zchin(37.220.130.61) 2025 оны 03 сарын 13

Shaardlagatai tusuluudee demjij baih ny mash zubuu.Amjilt husye.

1  |  0
setgel(202.70.46.202) 2025 оны 03 сарын 13

Замхраад алга болчихгуй л бол сайхан л бна

1  |  0
Top