Бүгд Найрамдах Солонгос улсын иргэд монгол иргэдийг зодож танхайрсан хэрэг гарчээ. Хэрэг гарах үед Даяар монгол хөдөлгөөний залуус ирж зодооныг таслан зогсоосон ба учир зүйгээ олохоор оролдсон ч өөдөөс нь чулуу шидэж хэд хэдэн хүнийг бэртээсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирж танхайрсан солонгосчуудыг авч явсан байна. Тэд чухам ямар компанид ажилладаг солонгосчууд болохыг мэдэж амжаагүй гэнэ.
Тиймээс Даяар Монгол хөдөлгөөний нийт гишүүд Үндсэн хууль болон эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх ашгийг зөрчих шаардлага байхгүй хэмээн үзэж өнөөдөр орой 17.00 цагт Ялалтын талбайд цуглахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )