Автобусны хуучин буудал дээр зогссон жолоочид хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Энхтайвны өргөн чөлөө Офицеруудын ордны урд талын хуучин автобусны буудал дээр зогссон жолоочид хариуцлага тооцохоор болжээ. Энэ талаар ЗЦГ-аас “Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны хуучин автобусны буудал дээр зогссон нийтийн тээврийн автобусны жолоочид 2013.08.06-ны өдрөөс эхлэн хариуцлага тооцох болно. Учир нь Нийслэлийн тээврийн газарт албан мэдэгдлийг долоо хоногийн өмнө хүргүүлсэн боловч шаардлагатай арга хэмжээ авсангүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top