Ноолуурын үнэ нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн бирж нийт 3878 богц ноолуурыг 2.2 тэрбум төгрөгөөр 9428 богц тэмээний ноосыг 461.9 сая төгрөгөөр арилжсан байна. Долоо хоногийн арилжаанд брокерийн гурван компани оролцож гурван агуулахын 23 захиалга, ноолуурын 13 хэлцэл хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэг богц буюу 10 кг ангилаагүй ноолуурын ханш дунджаар 670 мянган төгрөгт хүрч, өмнөх долоо хоногийн дундаж ханшаас 110 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь ноолуур ховордож байгаатай холбоотой аж. Өнгөрсөн долоо хоногийн таван өдрийн арилжааны хоёрт нь ноолуур орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top