Завхан аймгийн Улиастай хотод хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж байсан өмгөөлөгчийг Цэргийн газрын дарга Б гэгч нь эхнэртэйгээ хардасны улмаас хөнөөсөн байна. Тус хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад гэмт этгээд хүний амь хөнөөсөн гэдгээ хүлээжээ. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )