Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "High class" зочид буудалд үйлчлүүлж байсан Ш гэх эмэгтэй зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд байсан. Тэгвэл УМБГ-аас прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Тодотгоход, бүсгүй амиа алдахаасаа өмнө өөрийн найз 35 настай Г болон БНХАУ-ын иргэн У нартай хамт байсан байдаг. Тиймээс сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )