Солонгост суралцдаг монгол оюутан баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

БНСУ-д суралцаж буй Монгол оюутан В-г өнгөрөгч бямба гарагт Сөүл хотын Шинчүн дүүргийн цагдаагийн газраас саатуулсан талаар mglradio мэдээллээ. Оюутан В нь архидан согтуурсны улмаас бусадтай зодолдон биед нь гэмтэл учруулсан хэргээр саатуулагджээ.

Тэрээр 8-р сарын 3-ны шөнийн 03.00 цагийн орчим тус дүүрэг дэх нэгэн бааранд найзуудтайгаа сууж байгаад зэргэлдээ ширээнд сууж байсан  Иран улсаас ирсэн оюутантай маргалдаж эхэлсэн байна.

Солонгос хэл сайн мэдэхгүй Монгол, Иран 2 оюутан хоорондоо чанга дуугаар хэрэлдэн олны анхаарал татаж байх үед Монгол оюутан түүний биед эхлээд гар хүрэн зодолдож улмаар хөмсөг хавьцаа нь 2см орчим урт сэтэлж орхисон хэрэг үйлдээд хэргийн газраас зугатаасан ажээ.

Гэвч Монгол оюутан хэтэрхий их архи уусан байсан учраас төдий л холдож чадалгүй гадаа гудамжинд газар унан унтаж байгаад цагдаагийнханд саатуулагдаад байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
duuya(112.171.68.19) 2025 оны 03 сарын 13

manaihanhaa yavsangazraaarhiuugaadheregalg aa

1  |  0
Эр хүн(202.179.20.239) 2025 оны 03 сарын 13

Монгол залуу маань зодсон нь болж дээ. Яахав яахав тэр ираны буруу байх. Эр хүн дээ

1  |  0
eh oronch(202.126.89.246) 2025 оны 03 сарын 13

mongol orniig muulan muulan end amidraad yaahav chi zailj uz mongoloos.

1  |  0
eenjii(112.214.62.142) 2025 оны 03 сарын 13

mongol chuud hvnii gazar bie aytaihn awj ywmaar ym arhind tolgoigoo meduulsn archaagui ymaa

1  |  0
Huts (etseg honi)(182.160.32.24) 2025 оны 03 сарын 13

er hurga!

1  |  0
Ai(103.11.195.160) 2025 оны 03 сарын 13

Naizuud ntr gj bdaggui yumu awaad yawahad yadag bnaa

1  |  0
haha(122.254.113.99) 2025 оны 03 сарын 13

azgui******veeee

1  |  0
Top