Хүчтэй борооны улмаас хураах ургац багасчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 31

Энэ сард хүчтэй аадар бороо ихээр орсонтой холбоотойгоор зарим орон нутгийн үр тариа бороонд цохиулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сайхан, Түшиг сумдын нутагт хэд хэдэн удаа хүчтэй аадар бороо орсны улмаас 1000 гаруй га талбайн үр тариа бороонд цохиулж 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болсон байна. Одоогоор улсын хэмжээнд тариалсан нийт буудай сүүн болцын үедээ явж байгааг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга М.Ариунболд хэлж байв. Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хувьд буудайн 30 хувь нь тачирхан, 70 орчим хувь нь хэвийн болцтой байгааг албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top